СЭЦЭН ХАНЫ АНДУУД

880

Music Created By sungok Hong With Suno AI

СЭЦЭН ХАНЫ АНДУУД
v3.5

@sungok Hong

СЭЦЭН ХАНЫ АНДУУД
v3.5

@sungok Hong

Lyrics
Ургах наранг түрүүлж тосдог тэнүүн тал
Уртын цээл аялгуу цуурайтсан хээр тал
Эзнээ баясгах угшил хурдан хүлгийн давхил
Эх түүхийн жимээр хөтлөх Сэцэн ханы нутаг аа...
Дахилт:
Ийм л сайхан нутагтаа төрж өссөн бид
Ирээдүйг өөрчлөх хүчтэй энэ цагийн эзэд
Тийм л сайхан нутагтаа хүн болсон бид
Тив дамнан нөхөрлөх үе тэнгийн андууд
Бид нутаг нэгтэй Сэцэн ханыхан
Бид удам нэгтэй уудам талынхан
Буурал түүхийн гэрч Бурхан халдун хайрхан
Будант хангайн чимэг Хэрлэн, Онон, Улз
Дэлхийн хүмүүний мэлмий гийсэн Дэлүүн болдог
Домог амилж, омог бадарсан Хэнтий нутаг аа.
Эрхэт төрийн тахилгат Алтан Дарь овоо
Эрийн хийморь сэргэдэг Шилийн богд уул
Харийн орныг зорихдоо хоргодонхон чуулдаг
Хун шувуудын мандал Ганга нуур Сүхбаатар нутаг аа.
Цагаан зээр цахилах Мэнэнгийн шаргал тал
Цаглашгүй ихээр ундрах газар эхийн тос
Энгүй талдаа мэлтэлзэх эх орны усан хил
Элсэн дэвсгэрт Буйр нуур Дорнод нутаг аа.
Дахилт:
Ийм л сайхан нутагтаа төрж өссөн бид
Ирээдүйг өөрчлөх хүчтэй энэ цагийн эзэд
Тийм л сайхан нутагтаа хүн болсон бид
Тив дамнан нөхөрлөх үе тэнгийн андууд
Бид нутаг нэгтэй Сэцэн ханыхан
Бид удам нэгтэй уудам талынхан
Style of Music
K pop

You Might Like

Cover of the song Panel de Boxeo Musical
v4

Created By Corina Flores With Suno AI

Cover of the song Szeretlek
v4

Created By Gyöngyi Szakácsné With Suno AI

Cover of the song Захар, запомни
v4

Created By Богдан Окорешко With Suno AI

Cover of the song Mulatok
v4

Created By Alexander Tajthy - Hayos With Suno AI

Related Playlist

Cover of the song UM E SE SEM FIM
v4

Created By Lucas Faria With Suno AI

Cover of the song ملاعين لا يمكن
v4

Created By Almarkz With Suno AI